ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. “Ногоон гэрэлт ирээдүй” ХХК-ийн цахим хуудсанд зочилсонд баярлалаа.
 
Манай компани нь Байгаль орчны аудит, байгаль орчны менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгуулагдсан анхны компаниудын нэг бөгөөд өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж, байгаль орчны аудитын зөвлөх үйлчилгээг байгаль орчны удирдлагын тогтолцоо, бодлого, менежмент, цэвэр үйлдвэрлэлтэй уялдуулан байгаль орчны хууль тогтоомж, төрийн бодлого, үндэсний хөтөлбөрийн биелэлт, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, стандартын хэрэгжилтийг хянаж дүгнэлт гаргах, мэргэжлийн зөвлөгөө өгөх хараат бус үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн хуулиа дээдлэн үйл ажиллагаа явуулж байна.
 
Байгаль орчны аудитыг улс үндэстний экологийн аюулгүй байдлыг хангах, үйлдвэрлэлийн явцад байгалийн баялгийг зохистой ашиглах, хамгаалах, байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр үүсэх онцгой нөхцөл, эрсдлээс урьдчилан сэргийлэх, зохион байгуулалт, эрх зүйн механизмыг хэрэгжүүлэх гол хөшүүрэг болгон ашигладаг нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, нийгэм – экологи – эдийн засгийн уялдаа холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
 
Бидэнтэй хамтран ажиллаж ирсэн бизнесийн түншүүд, хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудад гүн талархал илэрхийлье. 
 
Бид байгаль орчны салбарт та бүхний итгэлийг хүлээсэн, найдвартай түнш тань байхын төлөө хичээн ажиллах болно.
 
Та бүхний санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэх болтугай.
 
Гүнээ Хүндэтгэсэн, 
 
Д.БАТБОЛД
Захирал, Байгаль орчны
ахлах аудитор
НИЙТЭЛСЭН: 2018-04-02 12:15:30