ЗОРИЛГО, ЗОРИЛТ:
Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчны гүйцэтгэлд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, менежментийн төлөвлөгөө, мониторингийн хөтөлбөрийн биелэлт, түүний үр дүн, байгаль орчны менежментийн байдал, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, байгаль орчныг хамгаалах ажлын үр дүн, тухайн байгууллагын байгаль орчны тайлангийн хэрэгжилт зэргийг багтаан ойлгодог бөгөөд байгаль орчны гүйцэтгэлийн аудитаар байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, үйл ажиллагаагаа илүү оновчтой, үр ашигтай явуулах, байгаль орчны гүйцэтгэлээ үнэлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж авахад чиглэгддэг.
АУДИТЫН ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ:
Байгаль орчны гүйцэтгэлийн аудитаар дараахи үйл ажиллагааг хэрэгжүүлж буй эсэхэд хараат бус мэргэжлийн дүгнэлт өгч, зөвлөмж боловсруулан төсөл хэрэгжүүлэгчид хүргүүлдэг. Үүнд:
-
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, түүнд үндэслэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үр дүн, ач холбогдол, ахиц дэвшил гарч буй эсэх;
-
Байгалийн нөөц баялагын ашиглалт явуулахдаа байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл багатайгаар төлөвлөн ажиллаж буй эсэх;
-
Төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчин, нийгэм, оршин суугчдын эрүүл мэндэд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, түүний үр дагавараас урьдчилан сэргийлэх, зайлсхийх, бууруулах, арилгах арга хэмжээг авч хэрэгжүүлж буй эсэх;
-
Төслийн үйл ажиллагаа нь төрийн болон орон нутаг, холбогдох бусад байгууллагад ил тод, нээлттэй, хариуцлагатай байж, олон талын оролцоо, талуудын хууль ёсны эрх ашгийг хангаж чадаж буй эсэх;
-
Нөлөөллийг бууруулах, арилгах чиглэлээр техник, технологийн нэмэлт арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж буй эсэх;
-
Шүүх;
-
Тунгаах;
-
Цэвэрлэх;
-
Саармагжуулах;
-
Төмөргүйжүүлэх;
-
Хоргүйжүүлэх;
-
Цэнгэгжүүлэх;
-
Дарж булах;
-
Шатаах;
-
Ялгаруулах;
-
Нэрэх;
-
Нэмэлт тоног төхөөрөмж байгуулах зэрэг болно.
-
Удирдлага, зохион байгуулалт, дотоод дэг журмын талаар авах арга хэмжээ, сургалт, сурталчилгаа хийх, мэдээ, тайлан гаргах, мэдээлэх, мэдлэг чадвар олгохтой холбоотой ажлууд хийгдэж буй эсэх;
-
Байгаль орчны удирдлагын тогтолцооны стандартын шаардлагыг хангахтай холбогдсон ажлуудыг хийж буй эсэх;
-
Ажиллагсаддаа байгаль орчны талаар мэдлэг, мэдээлэл олгох;
-
Үүсч болох эрсдэлийг тооцож, болзошгүй аюул ослын үед авах хариу арга хэмжээнүүдэд дадлагажуулах зэрэг болно.
-
Нөлөөллийг бууруулах, арилгах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлуудыг үйл ажиллагаандаа төсөвлөн зарцуулж буй эсэх;
-
Техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн арга хэмжээ;
-
Хатуу, шингэн хаягдлын нэр төрөл, хэмжээ, эх үүсвэр;
-
Хог хаягдлыг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах, цэвэрлэх, дахин ашиглах, эргүүлэн ашиглах, зайлуулах, устгах, булшлах арга технологи;
-
Аюултай хог хаягдлын талаар авах техник технологи, удирдлага зохион байгуулалтын нэмэлт арга хэмжээ;
-
Гал түймрээс сэргийлэх арга хэмжээ;
-
Болзошгүй аюул, ослоос сэргийлэх арга хэмжээ;
-
Химийн аюултай, хортой бодисоос сэргийлэх, түүнээс үүдэн гарсан осолд анхны тусламж үзүүлэх арга хэмжээ;
-
Ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөр хамгааллын талаар авах арга хэмжээ;
-
Төсөл хэрэгжих орчны хүн амыг сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ;
-
Түүх, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах арга хэмжээ зэрэг болно.
-
Төслийн хэрэгжилтийн явцад ус, хөрс, агаарт үүсэх бохирдол, байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг бүрт үүсч болзошгүй аливаа өөрчлөлтийг хянах шинжлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж буй эсэх;
-
Хяналт-шинжилгээ хийх хугацаа;
-
Сорьц болон хэмжилт хийх цэгийн байршил;
-
Шинжилгээний үр дүнг нэгтгэх, тайлагнах;,
-
Хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцах этгээд;,
-
Хэрэгжилтийг хангах зардал зэрэг болно.