БИДНИЙ ТУХАЙ

         “Ногоон гэрэлт ирээдүй” ХХК нь Байгаль орчны аудит, байгаль орчны менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2013 онд байгуулагдаж Монгол улсын нутаг дэвсгэрт байгалийн нөөц, баялагийг ашиглан үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд Байгаль орчны аудит хийх 2013/Б-006 тоот эрхийн тусгай зөвшөөрлийг БОНХС-ын 2013 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн А-308 тоот тушаал, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн сунгалтыг БОАЖС-ын 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А-133 тоот тушаал, БОАЖС-ын 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн А-55 тоот тушаалаар 3 жилийн хугацаагаар тус тус сунгуулан ажиллаж байна.

            Манай компани нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, үндэсний болон олон улсын жишигт нийцсэн зөвлөх үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дараах чиглэлээр үзүүлж, хамтран ажиллаж байна. Үүнд:

1.      Байгаль орчны аудит

2.      Байгаль орчны нийцлийн аудит

3.      Байгаль орчны гүйцэтгэлийн аудит

4.      Байгаль орчны удирдлагын тогтолцооны аудит

5.      Байгаль орчны дотоод аудит

6.      Байгаль орчны удирдлагын тогтолцоо, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.

           Байгаль орчны аудитыг улс үндэстний экологийн аюулгүй байдлыг хангах, үйлдвэрлэлийн явцад байгалийн баялгийг зохистой ашиглах, хамгаалах, байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр үүсэх онцгой нөхцөл, эрсдлээс урьдчилан сэргийлэх, зохион байгуулалт, эрх зүйн механизмыг хэрэгжүүлэх гол хөшүүрэг болгон ашигладаг нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, нийгэм – экологи – эдийн засгийн уялдаа холбоог бэхжүүлэхэд чухал түлхэц болдог.     

          Байгаль орчны аудит нь тухайн байгууллагын байгаль орчинд учруулж болох аливаа сөрөг нөлөөлөл, хохирол, үр дагаврыг арилгах арга хэмжээ авах, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын экологи, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, байгаль орчин болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аргаар үйлдвэрлэл явуулахад туслах, тэднийг учирч болох алдагдал, эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чиглэдэг. Нөгөө талаар үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчны гүйцэтгэлд Мэргэжлийн хяналтын байгууллагын хийх хяналт шалгалтын ажлыг хөнгөвчлөх, шуурхай болгоход туслах зорилго агуулдаг.

           Бид ямагт Та бүхний итгэлийг хүлээсэн, найдвартай түнш байхын төлөө хичээн ажиллах болно.

           Та бүхний ажил тань амжилт бүтээлээр, амьдрал тань аз жаргалаар дүүрэн байхын ерөөл дэвшүүлье.

 

“Ногоон гэрэлт ирээдүй” ХХК-ийн хамт олон

НИЙТЭЛСЭН: 2018-02-21 07:39:42