ЗОРИЛГО, ЗОРИЛТ:
Байгаль орчны дотоод аудитыг нэг талын аудит гэж нэрлэдэг бөгөөд байгууллага нь өөрийн удирдлагын байдлыг хянах болон дотоодын бусад зорилгоор өөрөө буюу өөрийн нэрийн өмнөөс хийдэг. Энэ нь байгууллага өөрөө өөрийхөө шалгуурыг хангаж байгаа эсэхийг шалгах үндэс нь болдог.
Байгаль орчны дотоод аудитыг тухайн үйлдвэр, аж ахуйн нэгж өөрийн санаачлагаар байгаль орчны аудитын үзүүлэлтийн талаар судалгааны анхдагч мэдээлэлд тулгуурлан хийх бөгөөд тухайн байгууллага нь байгаль орчны хууль тогтоомж, төрийн бодлого, үндэсний хөтөлбөрийн биелэлт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, стандартын хэрэгжилтийг хянаж, сөрөг үр дагаварыг урьдчилсан байдлаар тодорхойлж дүгнэдэг.
АУДИТЫН ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ:
Байгаль орчны аудитаар тухайн байгууллагын байгаль орчны гүйцэтгэлийн байдал, түүний үр дагаварыг урьдчилан тогтоож дүгнэлт гаргасны үндсэн дээр дор дурьдсан шийдвэрийг гаргаж болно. Үүнд:
Байгууллага нь байгаль орчны дотоод аудит хийхдээ мэргэжлийн байгууллагатай хамтрах, сургалт авах, байгаль орчны аудитор оролцуулах зэрэг мэргэжил, аргазүйн туслалцаа авч болно. Ингэж хийх нь тухайн байгууллагын байгаль орчны гүйцэтгэлийн байдал, түүний үр дагаварыг урьдчилан тогтоож бодит дүгнэлт гарах, үйл ажиллагаагаа улам сайжруулахад ач холбогдолтой байдаг.