ЗОРИЛГО, ЗОРИЛТ:
Байгаль орчны удирдлагын тогтолцоо нь байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг байнга боловсронгуй болгон сайжруулах зарчим дээр үндэслэдэг. Удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр үүсч болзошгүй суурь шалтгааныг тодорхойлох, зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээг авах сайн талуудтай байдаг бөгөөд байгууллагад байнгын аудит хийлгэх үйл явц нь өөрөө удирдлагын тогтолцооны нэг хэсэг болдог.
Үйлдвэрийн газрын техногенийн ба аюулгүй байдлыг хангах, байгалийн ба техногенийн шинжтэй онц байдлаас хамгаалах зэрэг зорилтуудыг байгаль орчны менежментийн системийн хүрээнд авч үззх шаардлагатай. Байгаль орчны менежментийн системийн нэг онцлог нь тухайн үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд тавьж буй стандарт, шаардлагуудад тохирч буй эсэхийг гэрчлэхийн тулд байгаль орчны аудитыг үе шаттайгаар хийлгэж байх нь зүйтэй.
АУДИТЫН ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ:
Байгаль орчны удирдлагын тогтолцооны аудитыг үйлдвэрийн газрын байгаль орчны менежментийг сайжруулах, цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндсэн элемент гэсэн утгаар нь авч үзвэл дараахи шалгуур, шаардлагуудыг хангаж буй эсэхэд хараат бус мэргэжлийн дүгнэлт гаргаж, зөвлөгөө өгдөг. Үүнд:
-
Үйлдвэрийн газарт ашиглаж буй технологи, техник тоног төхөөрөмж нь стандартын шаардлага, шалгуурыг хангаж байгаа эсэх;
-
Үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж, технологийг сайжруулах үүднээс сайжруулалт, шинэчлэлт хийгдэж буй эсэх;
-
Үйлдвэрийн үйл ажиллагаанд ашиглаж буй түүхий эд, материал, байгалийн баялаг, гаргаж буй хаягдал, үйлдвэрлэж буй эцсийн бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангаж буй эсэх;
-
Тухайн үйлдвэрийн байгаль орчныг хамгаалах чиглэлийн иж бүрэн арга хэмжээг хариуцах хүн томилсон, хэлтэс, нэгж байгуулсан, тэдгээр нь хүлээсэн үүргээ хэр биелүүлж байгаа эсэх;
-
Үйлдвэрийн газрын байгаль хамгаалах чиглэлээр гаргасан эрхзүйн акт, тушаал, зааврууд холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх;
-
Үйлдвэрийн газар нь хий цэвэршүүлэх, тоос барих болон ус цэвэршүүлэх төхөөрөмжөөр хангагдсан эсэх;
-
Агаарт зайлуулагдаж байгаа хий болон бохир усыг стандарт шаардлагын дагуу цэвэршүүлдэг эсэх;
-
Бохир ус зайлуулах систем нь стандартад заасан шаардлагыг хангаж буй эсэх;
-
Цэвэрлэх байгууламж барих, шинэчлэлт ба засвар хийх, цэвэр технологи нэвтрүүлэхэд зориулан хөрөнгө гаргадаг эсэх;
-
Бохирдуулагч бодис агаарт гаргах, бохир усыг зайлуулах зөвшөөрөл, үйлдвэрийн хаягдлыг байршуулах зөвшөөрөлтэй эсэх;
-
Үйлдвэрийн газарт агаарт цацагдаж байгаа хорт бодис, бохир зайлуулах шугамд зайлуулагдаж байгаа усны төрөл, тoo хэмжээний талаархи анхан шатны бүртгэл хөтөлдөг эсэх, эдгээр бохирдуулагчдад автомат хяналт тавьдаг эсэх;
-
Бохирдуулагч бодисын агууламж нь зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа болон үйлдвэр нь гаргаж байгаа бохирдлын төлбөрийг цаг хугацаанд нь төлдөг эсэх;
-
Цаг агаарын таагүй нөхцөл байдалд үйлдвэрийн газрын ажлын дэглэмд зохицуулалт, тохируулга хийх боломжтой эсэх;
-
Үйлдвэр нь усан хангамжийн эргэлтэт систем ашигладаг эсэх;
-
Үйлдвэр дээр гарсан аваар осол, гамшигаас хамгаалах, арилгах төлөвлөгөө байгаа эсэх зэрэг болно.