Байгаль орчны аудитын танилцуулах сургалт 2018 оны 3-р сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа. Сургалтад Байгаль орчны аудитын холбооны танилцуулга, Эрдэнэт үйлдвэрт хийсэн сургалтын аудит, шалгах хуудас, Канад улсын байгаль орчны аудитын туршлага судлах айлчлал болон аудитын салбар дахь Канад ба Монгол улсын харьцуулалт зэргийг танилцууллаа.
Танилцуулах сургалтад БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн мэргэжилтэн хүрэлцэн ирж Канад улсын байгаль орчны аудитын туршлага судлах айлчлалын талаар танилцууллаа.
Танилцуулах сургалт нь оролцохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй байсан бөгөөд нийт оролцогсдын цөөнгүй хувь нь аудитор биш хүмүүс байв.